“Н.Түвшинбаяр аваргын амжилт, нэг найзаа зодсон хувь хүний асуудлыг салгаж ойлгох ёстой”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн уулзалтын үеэр нийтийн биеийн тамир, олимпийн тухай асуудалд байр сууриа илэрхийллээ.

Л.Оюун-Эрдэнэ: “Спортыг дэмжиж ажиллана. Эртэч Монгол байя аа гэж зорилгоо тодорхойлсон. Хайртай найзуудаа хорхогоор дайлж, дараа нь архи өгдөг. Тэгээд цөсний ч асуудалтай, нойр булчирхайн ч асуудалтай болгодог. Эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ цаг бусаар өмнө нь явчихдаг ийм нөхцөл бодитоор байна. Жингийн илүүдэлгүй Монгол улс байя аа.

Олимп дөхөж буйд анхаарал хандуулж байгаа болохоор Н.Түвшинбаяр аваргыг зөвлөхөөрөө авсан. Мэдээж тэр хүнд алдаа оноотой зүйл байгаа. Н.Түвшинбаяр аваргыг зөв, буруу гэж хэлэх нь миний хувьд ёс зүйгүй асуудал. Гэхдээ Н.Түвшинбаяр гэдэг хүн долоодугаар сарын нэгний аймшигт үйл явдлын дараа Монголчуудыг эргэн нэгтгэж, Монгод анхны Олимпийн алтан медалийг авчирсан гавьяатан мөн үү, мөн. Энийг бид бас үгүйсгэж чадахгүй. Н.Түвшинбаяр аваргын амжилт, нэг найзаа зодсон тухайн хувь хүний асуудлыг ялгаж салгаж ойлгох ёстой гэж бодож байна” гэв.

+ There are no comments

Add yours