Ц.Ганзориг: Маргаашаас эхлэн өдөрт 60.000 орчим хүнийг вакцинжуулна

УОК вакцинтай холбоотой мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд гурав орчим хувийг хамруулсан. Маргаашаас эхлэн өдөртөө 49.000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнээ вакцинд хамруулж эхэлнэ. Ингээд өдөртөө 60.000 орчим хүнийг вакцинд хамруулна.

Дөнгөж сая 300,000 тун Vero Cell вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна” гэлээ. Маргаашаас дархлаажуулалтын хоёр дахь тунг хийж эхлэнэ” гэв.

+ There are no comments

Add yours