Ким Кардашиан энэ оны эхээр Канье Уэстээс салах өргөдөл гаргасан хэмээх сураг олны дунд ам дамжин эхэлснээс хойш янз бүрийн яриа газар авч, зарим нь ч өөрсдийнх нь чихэнд хүрсэн бололтой. Ам дамжсан ярианаас нэг үг Канье Уэстэд огт таалагдахгүй байгаа гэнэ. Тухайлбал ихэнх хүмүүс салах санааг анх Ким Кардашиан гаргасан буюу “Ким Кардашиан Канье Уэстийг хаясан” гэлцэж байгаа аж.
Тиймээс Канье Уэст энэ талаар санал бодлоо хэлж, “Ким Кардашиан намайг хаясан гэх ярианаас би үнэхээр залхаж байна. Та нар үнэхээр бодит байдал дээр юу болж байдгийг мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьжээ. Түүнээс гадна өөр нэгэн эх сурвалж Каньегийн хэлж байгаатай санал нэгдэн “Үнэн хэрэгтээ Канье Уэст анх өөрсдийнх нь дунд хүүхдээс өөр юм үлдээгүй гэдгийг анзаарч, хүсэл зорилгогүй амьдрахаа болихыг эртнээс хүсч байсан. Тиймээс анх салъя гэж хэлсэн хүн бол Канье Уэст” хэмээн тайлбарлажээ.
Гэвч Ким Кардашиан хууль ёсны дагуу өмч хөрөнгөө хуваалгүйгээр салахаас татгалзаж байсан аж. Тиймээс Уэст эхнэрийнхээ ядаж нэр төрийг сэвтээхгүй хэмээн түрүүлж салах өргөдөл бичихийг зөвшөөрсөн гэнэ.
Олны баталж байгаагаар ч гэсэн тэдний олон нийтэд юуг ил болгох, юуг нуух зэргийг ихэвчлэн Ким Кардашиан шийдэж байсан нь дээрх яриа үнэний ортой бололтой. Гэхдээ чухамдаа хэн нь хэнээсээ салсан нь огт чухал биш бөгөөд тэдний шинэ амьдралд үүнээс өөр шийдэх ёстой маш олон асуудлууд бий билээ.
Эх сурвалж: SHEKNOWS
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...