“Цахим орчноос ХӨСҮТ-рүү ирж байгаа дайралт эмч нарт сөргөөр нөлөөлж байна”

Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайханы мэдээллийг хүргэж байна.

Тэрээр цахим орчинд эмнэлгийн ажилтнуудын хариуг сөрөг гэж гаргадаг тухай мэдээллийн тухайд “Цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа гэж хэлье. Мөн иргэний үүргээ ухамсарлан гэртээ байгаа иргэддээ талархлаа.

Цар тахлын үед бүх эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд ачааны хүндийг үүрч байна. Сүүлийн үед цахим орчноос ХӨСҮТ-рүү дайралт ирж байна. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Бүх ачааллыг үүрч буй эмнэлгийн салбарынхандаа бид урам зориг өгөх хэрэгтэй. Цахимд нийтэлсэн худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж байна” гэв.

+ There are no comments

Add yours