Энэ сарын сүүлээр нэг ширхэг уушги орлуулах аппаратыг авахаар болсон бөгөөд ингэснээр улсын хэмжээнд нийт гурван ECMO /Extracorporeal membrane oxygenation/  аппараттай болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд уушги орлуулах ECMO аппарат Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг ширхэг байгаа бол дахин нэгийг Цэргийн төв эмнэлэгт ашиглаж эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол мянга давж, хүнд, хүндэвтэр, маш хүнд хүний тоо өмнөх сараас 28 хувиар нэмэгдээд байгааг тэрбээр хэлсэн юм.
Коронавирус агаар дуслаар халдварлаж, өвчин хүндэрвэл уушгины эд эсийг гэмтээж, цусыг хүний биед хүрэлцэх хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүйд хүрнэ. Ингэж уушги бүрэн ажиллагаагүй болтлоо ковид-19-ийн халдварт өртсөн үед уушги орлуулах ЕCMO аппаратад оруулах шаардлага гардаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post ЭМЯ: 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрч, зургаан хүн нас барлаа
Next post Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар “Ковид-19”-ийн эсрэг нийт 848 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байна