Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы 15 хоногийн хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсон билээ.
Хэрэв та 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол яах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлалаа.
Тэрбээр “Монгол Улсын иргэн та хэрэв 300,000 төгрөгөө аваагүй байгаа бол:
18 нас хүрсэн Монгол Улсын иргэн
Тэтгэврийн насанд арай хүрээгүй
Одоогийн байдлаар Монгол Улсын төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй
Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа, эх орондоо ирээгүй байгаа
Ибаримт-д /www.ebarimt.mn/ бүртгэл үүсгээгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй
Төрийн алба хаагчийн цалингийн сүлжээнд байхгүй
Малчны А дансаа бүртгүүлээгүй
1,072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон, ногдол ашиг авч байгаагүй байх нь.
Тиймээс та дэлхийн хаанаас ч интернет ашиглан Ибаримт /www.ebarimt.mn/ системд бүртгүүлж шинээр бүртгэл үүсгэхэд өөрийн дотоодын /Монгол Улсын/ банкны дансандаа хүлээн авна.
Хэрэв та дээрх заавраар бүртгүүлсэн л бол “минийх хэзээ орох вэ, хэнд хандах вэ” гэж асуух шаардлагагүй, 1-2 хоног хүлээх хэрэгтэй юм.
Одоогоор ажлын хоёр өдөрт нийт хүн амын 85% нь 300,000 төгрөгөө хүлээж аваад байна.
Өчигдөр, өнөөдөр амралтын өдөр таарлаа. Маргаашаас хөл хорионоос үл хамаарч гүйлгээ үргэлжлэн хийгдэнэ. 7-10 хоногт багтааж дуусгахаар ажиллаж байна.
Энэ тэтгэмжийг аливаа өр зээлэнд огт суутгах ёсгүй” гэв.
More Stories
ХОТЫН ДАРГА АСАН Х.НЯМБААТАР ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “SHONGFU CONSTRUCTION ENGINEERING” КОМПАНИАС ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ БАЙЖЭЭ
Хотын дарга асан Х.Нямбаатар нь Олон улсын хоригт орсон хятадын компанийг Туулын хурдны замын төсөлд оруулж их хэмжээний авилгалын мөнгийг...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Саксони муж улсад хэрэгжүүлж буй...
Улс төрийн шинэчлэлийг өөрөөсөө, өөрийн намаас эхлүүлнэ
Нэг Монгол хөдөлгөөн, Реформ клубыг төлөөлөн Г.Занданшатар өнөөдөр Монгол Ардын Намын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн...
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дорноговь аймагт ажиллах үеэрээ Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцав. “Чингис хаан баялгийн...
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоолоо
Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан 5 бүлгийн 34 этгээдийг дайчлан баривчилж, 43.1 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоож, өндөр үнэ...
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
