Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Б.Батчулуун, С.Сэрчмаа нарын хүний эрхийн мэдрэмжгүй, ёс суртахуунгүй бичлэг цахим сүлжээнд тархсан билээ. Тэдний ёс зүйгүй үйлдлээс болж Б.Батчулуунтай Капитрон банк сурталчилгааны гэрээгээ цуцалж, 25 дугаар суваг телевиз С.Сэрчмаагийн контентийг дахиж эфирээр гаргахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Тэгвэл үүнтэй холбогдуулж “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны цахим орчинд ярьсан яриа нь хүчингийн хэрэг байж болзошгүй асуудал тул цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалж: ЦЕГ

+ There are no comments

Add yours