Засгийн газар Бямба гарагаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ хөл хорио сүүлчийнх байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Эдийн засгаа дэмжих үүднээс нөхөн төлбөр буюу дэмжлэгийг иргэддээ өгөхөөр шийдлээ. Иргэн бүрт гурван зуун мянган төгрөгний дэмжлэг олгоно.
2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрсөн.
Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүртээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн” гэв.
More Stories
Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба хаагчдыг Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй шагналын эзнээр: Д.Жигжид, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл, ахмад нисгэгч, бэлтгэл дэд хурандаа...
Төмөр замын гарцаа нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа
Өнгөрсөн 70 жилд манай улс зөвхөн Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан төмөр замаар Хятад улстай холбогдож ирсэн. Тэгвэл Ганц мод-Гашуунсухайтын төмөр зам...
С.Бямбацогт:Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна
Цэнхэр дуулгатнууд маань ЭНХИЙН МАНААНД Дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хуаранг МОНГОЛ ЦЭРГҮҮД хамгаалж байна. ДЭЛХИЙН ЦЭРЭГ - МОНГОЛ ЦЭРЭГ 🇲🇳🇲🇳🇲🇳Posted...
Амь үрэгдсэн баатруудыг эрж илрүүлэх хамтарсан хайгуулын экспедиц Дорнод аймгийг зорилоо
Монгол Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн нарын “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх” тухай 2024 оны...
Монгол цэргүүдээ командлан алхсан дэд хурандаа Э.Билэгсайханд хурандаа цол олголоо
Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний алба хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөгч,...
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалт болж байна
НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн БЯМБАЦОГТ оролцож...