Монгол улс тавдугаар сарын нэгэнд хилээ нээнэ

Монгол улсын засгийн газраас хөл хорио тогтоож, улаан түвшинд шилжих тухай мэдээлэл хийж байна. Энэ үеэр Монгол улс тавдугаар сарын 1-нд хилээ нээнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Л.Оюун-Эрдэнэ: “Монгол улс тавдугаар сарын нэгэнд хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулна. Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлыг наадмаас өмнө нээхийн тулд хилээ нээж байна. Учир нь хил нээснээс хойш хоёр сарын дараа нисэх онгоцны буудлыг нээх журамтай” гэв.

+ There are no comments

Add yours