Б.Ууганбаяр: Энэ хэвээр үргэлжилбэл өдөрт илрэх халдварын тохиолдол 1000 давна

Өнөөдрийн ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн үеийн нөхцөл байдлыг харахад Ковид-19 бүртгэгдсэнээс хойш гурван удаа хөл хорио тогтоосон. Хамгийн сүүлд хоёрдугаар сард хөл хорио тогтооход халдварын тохиолдол буурсан ч хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар хамгийн өндөр буюу 831 тохиолдол бүртгэгдсэн ба энэ хэвээр явбал тохиолдлын тоо 1000 гарна гэсэн таамаглалыг эрдэмтэн судлаачид гаргаад байна” гэлээ.

+ There are no comments

Add yours