Сүхбаатар аймагт коронавирусийн халдвар гуравдугаар сарын 31-нд бүртгэгдсэнээр COVID-19-халдвар тархсан аймгийн тоо 16 болсон хэдий ч өнгөрсөн 24 цагийн байдлаар 8 аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна.
Тус аймгийн Мөнххаан суманд халдварын нийт 11 тохиолдол батлагдсан бөгөөд иргэдээ шинжилгээнд хамруулах ажлыг хийж байгаа аж. Тиймээс тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Наран, Халзан, Уулбаян сумдыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу “Улаан”, Онгон, Дарьганга, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Баяндэлгэр сумыг гамшгаас хамгаалах бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шийлжүүлжээ.
Найман аймгийн тухайд Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Завхан, Увс, Өвөрхангай, Хэнтийгээс гадна Сүхбаатар аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна.
Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг гурвадугаар сарын 1-нд нээснээс хойш ийнхүү аймгуудад коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Халдварын тархалт эрчимжсэн тул 26 хоногийн дараа буюу гуравдугаар сарын 26-нд УОК нийслэлээс гарах хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаатай хаах шийдвэр гаргаад буй.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот бүхэлдээ COVID-19 халдварын томоохон голомт болж, 7,658 тохиолдол нийслэлд бүртгэгдсэн. Эмнэлгүүдийн орны нөөц дуусаж, халдвар авсан иргэдийг гэрт нь тусгаарлаж эхлээд байгаа ч УОК хөл хорио тогтоох ямар нэгэн шийдвэр гаргахгүй, эдийн засгаа дэмжиж ажиллана гэдгээ удаа дараа мэдэгдсээр байгаа юм.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
2.2 тэрбум төгрөгийн “Нууц эвлэрэл”-ийг шалгуулахаар ХЗ-ийн сайд ЦЕГ-т хандлаа
Хууль зүйн сайд Б.Энхбаяр өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан 468 мянган фунт стерлингийн буюу 2.2 тэрбум орчим төгрөгийн дүнтэй “Нууц...
Л. Отгондорж: Баячуудын хүүхдүүд ба Хуулийн зүйчлэл”
Л. Отгондорж өмгөөлөгч хууль зүйн үүднээс задлан тайлбарлажээ. Тэрээр: Олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ хэргийг хууль зүйн талаас нь...