Гишүүн асан Д.Дамба-Очирт ногдуулсан 3.6 жилийн ялыг гурван шатны шүүх өөрчлөхгүйгээр шийдвэрлэв

Анхан шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр шүүгдэгч Д.Дамба-Очир 3.6 жилийн хорих ялыг биeэр эдлэхээр болов.


Сануулахад, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Б.Амарбаяр, Б.Гүнбилэг, Г.Мөнхболд нарын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу өнөөдөр хэлэлцлээ Д.Дамба-Очир улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшдэг “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахад нөлөөлсөн хэрэгт холбогдсон. 2018 оноос хойш уг хэргийг шалгах ажлын хэсгийнхний шалгалтын явцад болон мөрдөн байцаалтад ч УИХ-ын гишүүн асан, шүүгдэгч Д.Дамба-Очирын талаас багагүй саад учруулж байсан юм.


Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар сарын 19-нд УИХ-ын гишүүн асан,шүүгдэгч Д.Дамба-Очирт холбогдох хэргийг хэлэлцээд гэм буруутай гэж дүгнэн, гурван жил зургаан сар хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хассан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны аравдугаар сарын 29-нд хэлэлцэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Ингэснээр шүүгдэгч Д.Дамба-Очирыг ШШГЕГ-ын харьяа Амгалан дахь 421 дүгээр ангид ногдуулсан ялыг нь эдлүүлэхээр шилжүүлсэн байдаг.


Харин өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн Д.Дамба-Очирт холбогдох 10 хавтас хэргийг шүүгч Б.Амарбаясгалангийн илтгэснээр хянан хэлэлцсэн.
Ингэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээснээр гурван жил зургаан сарын хорих ялыг нь биeэр эдлэх зөв гэж шийдвэрлэв.

+ There are no comments

Add yours