“Хуавэй” ухаалаг утасны зах зээлийн тэргүүлэгч нь байхаа нэгэнт больжээ

Ердөө наймхан сарын өмнө, Хуавэй дэлхийн шилдэг ухаалаг утас үйлдвэрлэгч болох урт хугацааны зорилтдоо хүрч байсан билээ. Гэтэл өнөөдөр Хуавэй эхний гурван байранд ч багтахаа больжээ.

АНУ-ын хоригоос үүдэн Хятадын энэ том ухаалаг утас үйлдвэрлэгч технологийн компани их хэмжээний хохирол амсаж буйгаа мэдэгдлээ.

“АНУ-ын тависан шударга бус хоригтой холбоотойгоор манай бизнесийн орлого буурсан” хэмээн Хуавэй-н ерөнхийлөгч Кен Ху компанийн орлогын тайланг танилцуулах хэвлэлийн хурал дээр хэлжээ.

Өнгөрсөн жилд орлого нь хэдий хэмжээгээр буурсан тухай мэдээг тодорхой мэдээллээгүй ч Gartner and Counterpoint-ийн датанаас үзэхэд Хуавэй Хятадын технологийн зах зээлийн лидер нь байхаа аль хэдийн больсон нь харагдаж байна.

+ There are no comments

Add yours