С.Амарсайхан: Бусдын эрхийг хасаад өөрсдөө давуу эрх эдлээд байгаа юм байхгүй

Эхнэр нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн асуудлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

С.Амарсайхан: “Манай эхнэрийн аав 80 гаруй настай асаргаанд байдаг хүн, хоёр хөгшин хоёулаа ковидын халдвар авсан. Эхнэр маань ХӨСҮТ-д хүргэж өгсөн болохоор өөрөө дам хавьтал болсон. Эхнэр маань вакцин хийлгэсэн байсан болохоор ХӨСҮТ-ийн заавар зөвлөгөөний дагуу 14 хоног өөрийгөө тусгаарлаж байгаа. Хоёр, гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Гэсэн хэдий ч одоо зааврын дагуу тусгаарлагдаж байгаа, гурав, дөрвөн хоногийн дараа тусгаарлалт нь дуусна. Манай эхнэр аав ээжийнхээ гэрт буюу халдвар гарсан голомтондоо тусгаарлагдаж байгаа, өөрийнхөө гэрт тусгаарлагдсан юм байхгүй. Гаргасан дэглэм, журмыг хэн ч зөрчих ёсгүй. Хэн ч давуу эрх эдлэх эрхгүй. Бусдын эрхийг хасаад өөрсдөө давуу эрх эдлээд байгаа юм байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна. Манай эхнэр аавындаа очсоноос хойш бид хоёр уулзалдаагүй” гэв.

Мөн тэрбээр “Би албан тушаалтай зууралдаад байх юмгүй. Би өөрийгөө цар тахалтай тэмцэж байгаа гэж ойлгож байгаа. Хэн ч байсан дүрэм журмаа мөрдөөд явах ёстой. Зарим нэг явуулгатай асуудал явж байгаа. Манай намын, хүний өөрийнгүй улс төртэй холбоотой юм бас яваад байна. Сонгууль дөхүүлээд тоогоо нэмээд байгаа гээд байгаа тийм юм бас огт байхгүй.”

+ There are no comments

Add yours