Жил бүрийн хавар тохиодог интоорын модод цэцэглэх үзэгдэл нь япончууын хувьд чухал үйл явдалд тооцдог. Японы эртний нийслэл Киото хотод энэ үзэгдэл гуравдугаар сарын 26-ны өдөр оргилдоо хүрсэн нь сүүлийн 1,200 орчим жилийн түүхэнд хамгийн эрт цэцэглэсэн тохиолдол болжээ.
Үүний гол шалтгаан нь дэлхийн дулаарал гэж судлаачид дүгнэсэн байна.
Осака мужийн их сургуулийн профессор Ясүюки Аоно сүүлийн 1,000 гаруй жилийн түүхэн баримтыг цуглуулж, нягтлаад Киотод жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-17-ны хооронд интоорын модод цэцэглэдэг байсныг тогтоожээ.
Гэвч дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд цэцэглэх хугацаа нь урагшилсаар энэ жил оргилдоо хүрсэн юм байна.
Интоорын мод нь орчны температурт маш их мэдрэмтгий байдаг. Тухайлбал 2018 оны намар Токио хотод далайн шуурганы улмаас ер бусын дулаарал ажиглагдахад интоорын модод “улирал андууран” цэцэглэж байсан удаатай.
Аоно профессорын тогтоосноор Киото хотын жилийн агаарын дундаж температур 1820 оноос хойш Цельсийн 3.4 хэмээр нэмэгджээ.
Энэ жил нийслэл Токио хотын интоорын модод гуравдугаар сарын 22-ны өдөр оргилдоо хүрч цэцэглэсэн нь дунджаас гурван өдрийн өмнө, 1953 оноос хойших хамгийн эрт тохиосон үзэгдэл болсон байна.
Интоорын модод цэцэглэх үзэгдэл долоо хоног хүрэхгүй хугацаанд үргэлжилдэг ба нийт цэцэгсийн 80-аас дээш хувь дэлбээгээ нээхийг оргил үе нь гэж үздэг ажээ.
Эх сурвалж: Mashable
More Stories
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Богд Банк, Бодь Даатгал хамтран банк, даатгалын үйлчилгээг цахимаар нэг дороос хялбар авах боломжийг бүрдүүллээ
Богд Банк болон Бодь Даатгал хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, харилцагчдад илүү ойр, хурдан, хүртээмжтэйгээр банк санхүү, даатгалын үйлчилгээг хүргэх...
Гурван секунд “МӨНГӨ” хаясаар байх уу?
Бид ундаагаа ууж дуусаад савыг нь хогийн сав руу шидэхэд ердөө 3-хан секунд зарцуулдаг. Тэр хуванцар сав байгаль дээр устаж...
“The MongolZ” баг Будапештын дэлхийн аваргын шөвгийн наймд Францын “Team Vitality”-тай тоглоно
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотноо зохион байгуулагдаж байгаа...
С.Сэрчмаа: УБ паласын хамгийн сүүлчийн тоглолтыг хийсэндээ тун ч баяртай байгаа
МУСТА, поп дива, хайрын дууч С.Сэрчмаатай ярилцлаа. Хамгийн сүүлд тэрээр дуучин Т.Цогсогмаатай "Дурсамж дүүрэн улирал" дуугаа хамтарч дуулан дүрсжүүлжээ. -Дуучин...
Стартап компаниудыг олон улсад гаргахад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин...