Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн ял оноожээ

Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр яллагдсан Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль, тогтоомжийг зөрчсөн гэм буруутайд тооцож, ял оноолоо.

Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр тус хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ТЕГ-ын дарга Б.Хурцад 1.6 жил, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноов.

+ There are no comments

Add yours