Гадаадаас ирэх иргэдийг долоо хоног тусгаарлана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын гуравнаас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргасан.

“Тусгай үүргийн нислэгээр гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ гурав, тав дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахаа болих шийдвэр гаргажээ. Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэргийг хүргэж өгөхөөр болжээ. Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг мөн долоо хоног ажиглахыг болино” гэв.

+ There are no comments

Add yours