Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны 5 банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11,000 тонн махыг хөдөө орон нутгаас бэлтгэж зориулалтын агуулахад нөөцлөөд байгаа талаар албаныхан мэдээллээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын хэрэгцээнд 2020-2021 оны өвөл 20,000 хүртэл тонн нөөцийн мах бэлтгэх тогтоолоор даалгасан. Энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкны эх үүсвэрээр 17 бэлтгэн нийлүүлэгч ААН 10,000 тонн махыг нийслэлийн хүнсний 405 дэлгүүрээр гуравдугаар сарын 27-ноос эхлэн худалдаалж эхэлсэн. Эдгээр 405 дэлгүүрээс 381-д нь нөөцийн 7,000 тонн махыг хүргэж ажилласан.
Нөөцийн мах нэг уутандаа 2-3 кг-аар савлагдсан.
Үнийн хувьд: /Засгийн газраас тогтоосон үнэ/
үхрийн мах 7,700
хонь 6,700
ямаа 6,200 төгрөгөөр худалдаалж байна.
Махны чанар, аюулгүй байдалд ХХААХҮЯ анхаарал тавьж ажилласан.
Цаашид нөөцийн махыг бүтнээр буюу гулуузаар нь худалдаална. Бидний бэлтгэсэн 10,000 тонн мах нийслэлчүүдийн хэрэгцээнд хүрнэ гэж тооцоолсон.
Нөөцийн махыг 60 гаруй сүлжээ дэлгүүр, 404 дэлгүүрээр борлуулахад хангалттай.
Ковидын улмаас махны өргөтгөсөн худалдааг хориглосон байгаа. Халдварын нөхцөл байдал намжвалд өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.
Нөөцийн махыг худалдан борлуулах нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн хүн ам, өрхийн тоо, байршилд шаардлага хангасан хөргүүр, хөлдөөгч, Е баримт хэвлэгч пос терминаль төхөөрөмж зэргийг харгалзан 405 хүнсний дэлгүүрийг сонгон, Татварын газартай хамтран Е-баримт хэвлэгч пос терминалийн төхөөрөмж суурилуулж, хүнсний дэлгүүрүүдтэй “Агентийн гэрээ” байгуулах замаар НӨАТ-аас чөлөөлж, худалдан авагчдад сугалааны дугаар бүхий Е-баримт олгох асуудлыг шийдвэрлэжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
Ажилчдаа аялалд явуулахаар 56 сая төгрөг шилжүүлж залилуулжээ
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад улсад аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдлээ....
Танилц: Нөөцийн мах худалдаалах цэгүүд
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 20-ны өдрөөс...
Баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг залилах болжээ
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн...