Ховд аймгийн Дарви сумын Бугат, Хөхморьт, Тонхил багийн нутагт гуравдугаар сарын 26-ны өдөр 24-32 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 22 өрхийн 24 гэр, 64 айлын хашаа нуржээ.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр болон 4 айлын байшингийн дээвэр хууларч, цахилгаан дамжуулах 35 кВт-ын таван ширхэг бетон тулгуур багана унаж гэмтсэн, 32 автомашины шил хагарсан тухай мэдээллийг гуравдугаар сарын 28-ны өдрийн 21:02 цагт онцгой байдлын албан хүлээн авсан байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж, хохирлын хэмжээг тогтоожээ.
Түүнчлэн цахилгаан дамжуулах таван тулгуур баганыг сэргээн засварлах ажил 80 хувьтай явагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэлнэ
Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Улсын Их Хурлын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. “Монгол...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...