АН-ын даргын сонгуулийн дүн гарчээ

Ардчилсан намын сонгуулийн штабаас намын даргын сунгааны дүнг танилцуулж байна. Намын даргын сонгуулийн санал хураалт 2021 оны 03-р сарын 28-ны өдөр болж өндөрлөлөө.
Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: “Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргээс урьдчилсан дүн ирээд байна. 154.174 саналын хуудас бичигдсэнээс 74.908 хүн саналаа өгч, нийт сонгогчдын 46.9 хувь нь сонгуульдаа оролцжээ. Нэр дэвшигч О.Цогтгэрэл хамгийн өндөр санал буюу 41199 саналаар 41501 оноо авч, АН-ын даргын сонгуульд ялалт байгууллаа. Нэр дэвшигч О.Амартүвшин 16075 санал буюу 16050 оноо, С.Эрдэнэболд 8928 санал буюу 10198 оноо, Д.Пүрэвдаваа 6041 санал буюу 7334.1 оноо авчээ.”

+ There are no comments

Add yours