Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
2020 оны 11 сарын 18-нд 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Алтанбулагаар орж ирсэн тир машины 30 машины жолоочоос 7 жолоочид вирус илэрлээ.
- Монгол Улсад бүртгэгдээд байгаа коронавирусийн голомт 18-нд хийсэн шинжилгээгээр
- Дархан-Уул аймагт 3,
- Сэлэнгэ 4,
- Дорноговь 1,
- Орхон 13,
- Улаанбаатарт шинээр 3 тохиолдолд вирус илэрсэн.
Улаанбаатар болон таван аймагт голомтлон вирус илэрсэн.
Улаанбаатарт нийт 14, Орхон 13, Сэлэнгэ 28 Дархан-Уул 11, Говьсүмбэр 1, Дорноговь 1 Улаанбаатар төмөр замын хавьтлуудын дундаас 4, нийт шинээр бүртгэгдсэн орон нутгийн байршилтай голомтод 72 тохиолдол болоод байна. Батлагдсан 505, эдгэрсэн 329, ажиглалтад 17 хүн байна.
+ There are no comments
Add yours