Ардчилсан намын даргыг сонгох сонгуульд нэр дэвшигч Отгондаваагийн Амартүвшингийн ерөнхий менежер Б.Түвшинбат өнөөдөр /2021.03.26/ Намын сонгуулийн хороонд гомдол гаргалаа.
Уг гомдлын талаар Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшингийн сонгуулийн төв штабын хуульч Төмөрийн Баясгалан мэдээлэл хийлээ.
Гомдлын товч агуулгад: Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.1.9 “Үндсэн дүрмийн 8.3.1.2-т заасны дагуу гишүүний татвараа төлсөн, намын гишүүнийг саналын эрх нь нээлттэй гишүүн гэнэ” гэж заасан ч намын даргын шийдвэрээр 2020 онд Намын даргын шийдвэрээр намын зарим /хөгжлийн бэрхшээлтэй/ гишүүдийг татвараас чөлөөлж байсан.

Түүнчлэн Үндсэн дүрмийн 8.3.2.1т “Гишүүн нь тухайн жилийн татварыг өмнөх оны 12-р сарын 31-ний дотор тухайн сум, дүүргийн АН-ын хорооны дансанд тушааж бүрэн төлсөн байна” гэж заасан. Тэгэхээр 2021 онд санал өгөх эрхтэй гишүүдийн тоо, нэрсийн жагсаалтыг намын ХЭГ-аас хэрхэн тооцож гаргасан, түүнийг нь ДОСХ шууд баримталж байгаа нь зөрчилтэй байна. Гомдлыг шийдвэрлэхдээ үүн дээр тайлбар өгөхийг хүсч байгааг хэллээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 37-р үүрт 811 гишүүн бүртгэлтэй байгаа нь бусад үүрийн гишүүдээс даруй 5 дахин их байна. Мөн дүүрэгт гишүүдийн тоо 3 дугаар сард нэмэгдсэн тухай гомдол, өргөдлүүд ирж байгааг хавсаргав. Энэ мэтээр “царцаа” гишүүд олноор хэрхэн бүртгүүлж нэрсийн жагсаалтад орсон, яагаад санал өгөх болсныг нягтлан шалгаж санал өгөх гишүүдийн нэрсийн жагсаалтын хасаж өгөхийг хүссэн байна.
Нийт дүнгээр СХД -т 1700-1800 царцаа намын гишүүд орж ирсэн учир сонгуулийн саналын дүнд нөлөөлөх нь тодорхой гэдгийг хэлж байна. Мөн уг гомдлын хажуугаар Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт уг нэрсийн жагсаалттай холбоотой асуудлаар хандаж, зөрчлийг арилгаж өгөхийг хүслээ.

Энэхүү СХД-ийн 37-р үүр нь “Тесо” корпорацийн барьсан “Содон” хороолол бөгөөд АН-ын даргыг сонгох сонгуульд “Тесо”ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, АН-ын даргын сонгуульд өрсөлдөгчид намын гишүүдийг хиймлээр нэмэгдүүлж, “царцаа” зөөж эхэлжээ. Үүнийг анхан шатны гишүүд нь эсэргүүцэж Дотоод сонгуулийн хороондоо гомдол гаргаж байгаагаа мэдээллээ.


More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Орон нутгийн замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3.002 жолоочийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс долоодугаар сарыг дуусталх хугацаанд зохион...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэхдээ тус клубийн ажилчдад хутга тулган айлган сүрдүүлжээ
Нийслэлийн прокурорын газраас Т, Г нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....