Израйл улс нийт хүн амынхаа 90 хувийг энэ оны тавдугаар сар гэхэд дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалт амжилттай болоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тодруулбал, тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт маш өндөр, иргэд нь цахим эрүүл мэндийн бүртгэлтэй учраас вакцин үйлдвэрлэгч компанид вакцинд хамрагдалтын мэдээг маш хурдан гаргаж өгөх боломжтой байсан нь хүн амын ихэнхийг дархлаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дархлаажуулалтыг хийх дэд бүтэц сайн хөгжсөн байсан нь богино хугацаанд үр дүнтэй хийхэд нөлөөлсөн. Дараагийн чухал нөлөөлсөн хүчин зүйл нь харьцангуй дулаан цаг агаартай, газар нутаг бага, хүн амын тоо харьцангуй цөөн нь вакцинжуулалтыг үр дүнтэй, богино хугацаанд хийхэд үр дүнгээ өгчээ.
Гэхдээ вакцинжуулалтын эхний өдрүүдэд олон бэрхшээл тулгарч байжээ. Үүнд, зорилтот хүн ам вакцин хийлгэхээр бүртгүүлж чадаагүйн (утсаар бүртгэх ажилд асуудал үүссэн) улмаас өдрийн төгсгөлд үлдсэн вакциныг устгахгүйн тулд эхний бүлэгт эрэмбэлэгдээгүй ч боломжтой хүмүүст хийсэн байна. Мөн дархлаажуулалтын цэгийг алс хол жижиг тосгонуудад хүртэл байгуулжээ. Дараагийн вакцин хэзээ ирэх талаар нөхцөл байдлын мэдээллүүд тодорхой бус байсан тул тус улс I тунгийн вакцинжуулалтаа хязгаарлаж, хоёр дахь тунд шаардлагатай вакциныг нөөцөлсөн. Түүнчлэн хүн амын вакцинд хандах хандлагын талаарх мэдээлэл тодорхойгүй байсан байна.
Дархлаажуулалт үр дүнтэй болоход нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бол шууд дайчлагдан ажиллахад бэлэн бэлтгэгдсэн сувилагч нар байсан. Вакцин худалдан авах, түгээхэд зориулсан Засгийн газрын тусгай сантай байсан нь бас нэг давуу тал аж. 2020 оны дундуур Засгийн газар нь вакцин худалдан авах нь цар тахлыг таслан зогсоох, улмаар эдийн засгаа хурдан сэргээхэд маш чухал гэж үзэж, вакцин авах үйл ажиллагааг хурдан болгоход зориулж тусгай сан байгуулжээ. Мөн вакцины тээвэрлэлтэд ухаалаг аргаар зохицуулалт хийсэн. Pfizer вакцин нь анхандаа 195 шилтэй багц хэлбэрээр савлагдсан байсан бөгөөд энэ нь 1000 хүнд хийх тун агуулсан байжээ. Харин 1000 хүн хүрэхгүй байгууллага болон жижиг хот тосгонд вакцин хийх тохиолдолд олон вакциныг устгах нөхцөл үүссэн учир 195 шилтэй вакциныг жижиг багц болгон хувааж тээвэрлэснээр вакцин устгах байдлыг багасгасан байна.
Мөн дархлаажуулалтад хамрагдах бүртгэлийг утас, вэб сайт, аппликэйшн гэх мэт олон арга замаар хийсэн нь чухал ажил болсон. Эхний өдрүүдэд олон хүн хүсэлт явуулсантай холбоотой техникийн асуудлууд үүссэн байна. Израйл улс цахим платформыг эрүүл мэндийн системдээ ашигладаг учраас энэ асуудал удалгүй хэвийн болжээ. Түүнчлэн дэлхийн хэмжээнд Израйл улс өдөрт 100 хүнд ногдох хийсэн вакцины тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа мэдээлэл нь хүмүүст эх орноороо бахархах, улмаар вакцин хийлгэх хүслийг бий болгосон гэнэ.
More Stories
“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3.3 сая төгрөг залилуулжээ
2026 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж, 3,300,000 төгрөг алдаж, хохирсон...
Нөөцийг махыг 2026 оны хоёрдугаар сараас худалдаална
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх, махны хангамж, нийлүүлэлттэй уялдуулан дотоодын...
Уул уурхайн салбарын ТӨК-иудад сахилга, хариуцлагыг чангатгаж, засаглал, ил тод байдлыг сайжруулах тодорхой үүрэг өглөө
“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай шуурхай...
Танилц: Шинээр томилогдох Элчин сайд нарын нэрсийг УИХ-д өргөн мэдүүллээ
Зөвшилцөх саналд: 1. Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол...
Баянбүрдийн тойргийг дөрвөн замын уулзвар болгоход 318 САЯ төгрөгийн төсөв баталжээ
Өнгөрсөн 10-р сарын 15-нд Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр, Баянбүрдийн тойрогт байрлах “Чингэлтэйн өндөрлөг” хөшөө бусдын санамсаргүй үйлдлийн улмаас...
Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад осол гарсны улмаас 1,500 өрх халаалтгүй болжээ
ОХУ-ын Эрхүү мужийн дулааны цахилгаан станцад өчигдөр буюу 2025 оны 12 сарын 07-ны өдөр осол гарсны улмаас 1,500 орчим өрх...