Ханбогд суманд 20 орчим хүнийг тусгаарлажээ

“Оюу толгой” компанид коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өмнө мэдээлсэн билээ. Тухайн иргэний лабораторийн шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвартай нь батлагджээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Оюутолгойд нэг тохиолдол батлагдсан. Уг хүнийг Улаанбаатарт авчирч, эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байна. Ойрын хавьтлын 20 орчим хүнийг Ханбогд суманд тусгаарлан, хариу арга хэмжээг авч байна” гэв

+ There are no comments

Add yours