Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 9,410 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 122 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,082 болж байна.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 424 боллоо.
Шинээр батлагдсан 122 тохиолдлын 116 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 5 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:
ХУД-ийн 20 дугаар хороо,
БГД-ийн 4, 16 дугаар хороо
Сүүлийн хоногт 30 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,031 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 900 хүндэвтэр 65, хүнд 6 , маш хүнд 2 хүн байна” гэв.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 3,551 /2021.03.15/
Улаанбаатар-3,203 /сүүлийн 24 цагт 118 тохиолдол нэмэгдэв/
Завхан-6 /Шилүүстэй суманд 2 тохиолдол нэмэгдэв/
Архангай-3
Орхон-25
Төв аймаг-16 /Зуунмод суманд 1 тохиолдол нэмэгдэв/
Сэлэнгэ аймаг-217
Дархан-Уул-45
Говьсүмбэр-4
Дорноговь аймаг-32 байна.
More Stories
УИХ-ын Төсвийн байнгын хороо Туулын хурдны замын ажлын хэсэг байгуулахыг дэмжсэнгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замын төсөвт өртөг, ТЭЗҮ болон эдийн засгийн үр өгөөжийг судлах ажлын хэсэг байгуулах...
Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрчээ
Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Нийслэл хотын зарим байршилд зам засварын ажил эхэлжээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх үерийн далан дээгүүр 1 километр авто зам тавьж эхэлсэн байна. Тухайн зам...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
