Э.Бат-Үүл: Гэр хорооллыг орон сууцжуулж, метрогоо тавина

Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сунгаа өчигдрөөс албан ёсоор эхэлсэн. Энэхүү сунгаанд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Уртнасан нар өрсөлдөж байгаа юм. Тэд өнөөдөр /2021.03.14 /намын гишүүдтэйгээ уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

АН-ын гишүүн Э.Бат-Үүл: Миний нэр дэвшиж байгаа шалтгаан бол намын эв нэгдлийг бий болгох асуудал юм. Намын эв нэгдлийг хангахад нийслэлийн нам шийдвэрлэх үүрэгтэй юм. Намын эв нэгдлийг хангахад бидэнд өнөөдөр юу хэрэгтэй вэ гэхээр гишүүддээ л хандах юм. Гишүүдийн асуудлыг шийддэг хэлбэр намын даргын сунгаа юм. Бид ер нь дээрээ хагарахаараа дандаа гишүүд рүүгээ гүйдэг түүхтэй нам. Ардчилсан нам сунгааныхаа хүчээр 12 жил Ерөнхийлөгчийн сонгуулийг алдалгүй ялсаар ирсэн юм. Манай намын сунгаа явсны дараа Ардчилсан намын рейтинг өсдөг юм.

2012-2016 онд хэрэгжүүлж байсан ажлуудыг Монгол Ардын намынхан зогсоосон. 2016 оноос хойш Улаанбаатар хотод ямар ч ажил хийгдээгүй. Тиймээс энэ ажлуудыг үргэлжлүүлэх шаардлага байгаа учраас нийслэлийн намын даргад нэр дэвшиж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлнэ. Иргэдийн хашааны газрыг барьцаалан зээлжүүлэх аргаар 100-150 мянган айлын орон сууж барина. Метрогоо тавина. Төрийн супермаркет буюу үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр авлигад автаж болзошгүй дарга нарын шийдвэрийг нээлттэй үнэлж гаргаж тавина. Намын дэргэд боловсролтой залуусыг бэлтгэх, боловсрол төвтэй улс төр академийг байгуулж ажиллана. Дарга нарын эрх мэдлийг иргэдэд өгч, хороо руу шилжүүлнэ. АН-ыг Монгол Ардын намын дагуул нам байлгах гэсэн санаархлуудыг таслан зогсооно гэлээ.

+ There are no comments

Add yours