Гэрэл зурагчин Б.Батгэрэл цахим хуудсандаа Монгол Улсын Засгийн газрын бэлтгэн хүргэсэн Засаг цаг- Залгамж нэвтрүүлэгт түүний дүрс, зургийг оюуны өмчийн зөвшөөрөлгүй ашигласан тухай нийтэлжээ.
Б.Батгэрэл: “Монгол Улсын Засгийн газрын бэлтгэсэн нэвтрүүлэг оюуны өмчид ноцтойгоор халдав. Дэлхий даяараа оюуны өмчийн тал дээр маш өндөр анхаарч засаг төр нь хуулиараа хамгаалж байхад хууль тогтоогч байгууллага Монголын засгийн газар өөрөө ингээд хүний бүтээлийг шууд ямар ч зөвшөөрөлгүйгээр дүрс бичлэгийн тамгыг хасан, бүтээлийн эзний нэрийг дурьдалгүй ашиглан телевиз, вэд сайтууд. олон нийтийн сүлжээ болон өөрийн албан ёсны хуудсаар хүртэл олон өдөр олон цагийн давтамжаар цацаж маш том алдаа хийв. Би төр засаг юм чинь яахав гээд дуугүй өнгөрөх ёстой юу.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба надтай яаралтай холбогдож тайлбар хийж, уучлалт гуйж нөхөн төлбөр төлөхийг шаардаж байна. Бид оюун санаа, урлаг уран бүтээлийн үнэ цэнээ хамгаалж байж чанартай бүтээлүүд бий болгож ард түмэн, гадаад орны зах зээлд үзүүлэх сайн зүйлсийг хийж бүтээж чадна шүү дээ.

Оюуны өмчийг дээдэлдэг, хамгаалдаг улсын хөгжил олон шатаар түрүүлж явдаг. Төр нь хүртэл хулгай хийж байхад бид ямар урам зоригоор, юунд итгэж найдаж ажил хөдөлмөрөө хийж, татвараа төлж, ирээдүйгээ яаж төсөөлж амьдрах юм бэ! Ц.Ганзориг дарга та тайлбар өгнө үү” хэмээн Bagi Max цахим хуудсандаа нийтэлжээ.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн ЖАҮ ЛӨЖИ-тэй уулзав
Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны гуравдугаар сарын 22-24-нд БНХАУ-д айлчилж байна. ...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг Ард Аюушийн талбайд хүрэлцэн ирэхэд Ховд...
Гадаадын банк нээх хуулийг АН гацаав!
Парламент дээрх бойкотыг улс төрийн тэмцэл гэж харахад амархан. Гэхдээ бодит байдал дээр бойкотын хамгийн том өртөг нь улс төрчдөд...
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа АНУ-д албан ёсны айлчлал хийж, тус улсын Төрийн нарийн бичгийн дарга...
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл зургаан эгнээ, 32...
” Эко констракшн”ХХК мэдэгдэл
“Үндсэн эрх” хууль зүйн фирмийн үйлчлүүлэгч “Эко констракшн” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд хэрэгжүүлж буй 55 давхар барилгын төслийг нэр...