Япон: Ковидын шинжилгээг бөгснөөс арчдас хэлбэрээр авахаа болихыг Хятадаас хүсэв

Япон улс Хятадын хилээр орж байгаа иргэдэд нь ковид 19-ийн шинжилгээ хийхдээ бөгснөөс нь арчдас авах хэлбэрээр шинжилгээ авахаа болихыг Хятадаас хүсэв.

Цар тахлын тархалтыг хумьж авсан Хятад улс нэг сараас эхлэн бөгснөөс арчдас хэлбэрээр корона вирусын шинжилгээ авч эхлээд байгаа юм.

“Бөгснөөс арчдас авахуулж шинжилгээ өгөхөд сэтгэл санааны асар хүнд дарамтад орсон гэж манай Хятад дахь Японы элчин сайдын яаманд иргэд маань хандсан” хэмээн Японы Хэрэг Эрхлэх Газрын дарга Кацүнобу Като мэдээлжээ.

“Хэдэн Япон хүн ингэж шинжилгээ хийлгэсэн тоог тодорхой мэдэхгүй байна. Шинжилгээний ийм арга дэлхийн хаана ч батлагдаагүй байгаа” гэдгийг тэрээр онцоллоо.

Японы Засгийн газар Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан шинжилгээг ийм хэлбэрээр авахыг болиулж өгөх хүсэлтээ илгээжээ. Одоогоор Хятадын талаас ямар нэг хариу ирүүлээгүй байгаа гэнэ.

Мөн шинжилгээний арчдасаа авахдаа хөвөнтэй модоо бөгс рүү 3-5 см орчим гүн оруулж байж шинжилгээ авдаг юм байна.

+ There are no comments

Add yours