Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар, эзэнд нь мэдэгдэлгүй булааж авсан талаар мэдээлэв. Энэ маргаан шүүхэд 4-5 жил үргэлжилж байгаа аж.
Тодруулбал Чех улсын иргэний өмчийг эзэнд нь мэдэгдэлгүйгээр шүүхийн захирамжаар булааж авсан талаар түүний өмгөөлөгч Х.Номинцэцэг мэдээлэл өгөв. Тэрээр иргэд дахин хохирох вий гэсэн үүднээс шүүхийн шийдвэрүүдийг дэлгэж байна гэсэн юм.
-2008 онд Хүрэлбаатар Х. Сонинцэцэг гэдэг хүнд “Хайрхан” компанийн эрх шилжүүлэх гэрээ хийжээ. Натоариатын танхимд хандаж, нотариатч томилуулсан байна. Энхбаяр нотариатч гэрээг баталж, Улсын бүртгэлийн албанд хүсэлт гарган, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, өөрөө гарын үсэг зуржээ.
Хуралдааны тэмдэглэл үйлдэхдээ нягтлангаа оролцуулан гарын үсгийг нь зуруулж, компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол үйлджээ. Ингээд Х.Сонинцэцэг тус компанийг 100 хувь эзэмших болсон байна. Гэвч тэрээр Чех улсын иргэн болж, Чехэд амьдрах хугацаанд компанийг нь өөр хүн эзэмших болсон.
2018 оны хоёрдугаар сар хүртэл тус компани үйл ажиллагаагаа хэвийн явуулсан. Гэтэл 2016 оны есдүгээр сарын 2-нд Хүрэлбаатарын хоёр дахь эхнэр, түүний дагавар охин, хоёр хүүхэд нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд ингэж бусдын эд хөрөнгийг булааж авах анхны алхмаа хийсэн. Шүүх өмчийн эзэн болох Х.Сонинцэцэгийг оролцуулалгүй шийдвэр гаргасны улмаас эхлэл төгсгөлгүй маргаан үргэлжилсээр байна.
Хэдий өмчийн эзэн болсон ч Х.Сонинцэцэг өмч хөрөнгөндөө орж чадахгүй болсон. Шүүх, төрийн байгууллагын албан хаагчид хийж буй ажилдаа үнэнч байсан бол, энэ хүнийг эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдээр хуралдаанд оролцуулах ёстой байв. Энэ хүн гомдол гаргах, нэхэмжлэх гаргах, давж заалдах эрхгүй болчихсон. Цагдаад өргөдөл өгөхөөр нөгөө тал өмгөөлөгч авна гээд ирдэггүй, байцаалт өгдөггүй, цагдаа нарын ажилд хүндрэл учруулдаг.
Нотариатч гомдол гаргавал Х.Сонинцэцэгийг дараагийн шатны шүүх хуралд оролцуулах боломж байв. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр шүүхээр нотариатын үйлдэл хүчингүй болсон.
Үүний дараа Сарантуяа улсын бүртгэлд өвлөн авагчаар бүртгүүлсэн байна. Х.Сонинцэцэг захиргааны хэргийн шүүхэд хандан, компанийн эзэн мөн гэдгээ тогтоолгосон ч компани руугаа орж чаддаггүй. Сарантуяа, Золжаргал, Ижилцэцэг, Бат-Эрдэнэ нар хамгаалалтын алба ажиллуулан, Х.Сонинцэцэгийн хууль ёсны өмчлөх эрхэд халдсан. Би цагдаад хандаж, 11 удаа дуудлага өгсөн ч орж чадаагүй. Компанийн тамга тэмдгийг өмгөөлөгчийнх нь буюу манай гэрээс хураалгуулсан. Х.Сонинцэцэг гомдлоо гаргахаар цагдаа хүлээж авдаггүй. Цагдаа нар өвийн маргаантай гээд тоодоггүй. Одоо өвийн асуудал байхгүй юм. Татварын албанаас надад “Хайрхан” ХХК 39сая төгрөгийн өртэй хэмээн мэдэгдсэн. Бат-Эрдэнэ үүнийг төлөхгүй гэдэг.
Нийт 11удаа шүүхийн шийдвэр гарч, 27 шүүгч энэ хэрэг дээр ажилласан. Нэг л шүүхийн шийдвэр Сарантуяагийн талд, 10 шийдвэр нь Х.Сонинцэцэгийн талд гарсан.
Бат-Эрдэнэ компанийн орлогыг хувийн дансаараа авдаг атлаа татвараа төлдөггүй. Энэ хүн энэ компанийг эзэмшдэггүй. Гэхдээ компанийн байрыг мебелийн үйлдвэрт түрээслэн, орлого олдог. Сард 30-40 сая төгрөгийн орлого олдог.
Х.Сонинцэцэг дөрвөн жилийн хугацаанд 810 са төгрөгийн орлогоо алдсан . Тэд энэ хэрэг гарахаас өмнө Хүрэлбаатар нас барсан, орлогогүй болсон хэмээн Х.Сонинэцэгээс сар бүр 500 мянган төгрөгийн тэтгэмж авч байсан атлаа үл хөдлөх хөрөнгийг нь булаан авчихсан. Эрүүгийн хуульд дураараа авирлах гэсэн заалтыг хассанаас ийм маргаан гарах боллоо гэв.
More Stories
Нутгийн уугуул, ахмад судлаач Б.Батмөнх
Баруунаас зүүн тийш 30 км, хойноос урагш 8 км сунаж тогтсон, говийн тэнгэр дор хээрийн салхинд хийсч яваа хүлгийн дэл...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгон нэмэх шийдвэр гаргажээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод...
Монголбанк бодлогын хүүг 0.5 нэгжээр нэмжээ.
Монголбанк бодлогын хүүг 12.0% →12.5% болгосон байна. Банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийг 14.0% → 14.5% болгожээ. Ингэснээр банкуудын мөнгөний өртөг,...
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
