Мьянмар улсаас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдээ татан авна

Мьянмар Улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсаас Тайланд улсад суугаа ЭСЯ Мьянмар улсад оршин суудаг, бүртгэлтэй 14 иргэнтэй тогтмол холбоотой ажиллаж байгаа гэв.

Өнөөдрийн байдлаар эдгээр иргэдээс зургаа нь нутаг буцах хүсэлт гаргаж тэр дундаас гурав нь яаралтай эх орондоо ирэх хүсэлтэй иргэд юм. Бид эдгээр иргэдийг боломжит тусгай үүргийн онгоцоор татан авахаар ажиллаж байгаа ч тус улсаас гарах нислэгүүд цуцлагдсаар байна. Цаашид ГХЯ, Бангкок дахь ЭСЯ иргэдийнхээ санал хүсэлтийн дагуу яаралтай арга хэмжээ авч ажиллана гэж мэдээллээ.

+ There are no comments

Add yours