Улаанбаатар хот гадны орнуудын жишгээр “Өглөөний гудамж”-тай болно

2018 онд Сонгинохайрхан дүүрэгт анх “Өглөөний гудамж” байгуулж байсан. Иргэдийн талархлыг хүлээж байсан энэ ажлыг удахгүй нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэх гэж байна. Улаанбаатар ийм гудамжуудтай болсноор иргэд өглөө 06:00-09:00 цагийн хооронд буюу ажил, сургуульдаа явах замдаа төрийн үйлчилгээ авах, худалдаа наймаа хийх, цаашлаад өглөөний гүйлт, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалтад хамрагдах зэрэг боломжийг олгох юм.

Ингэснээр иргэд номын сан, сургалт дамжаа, төрийн үйлчилгээ авахаар заавал 09:00-10:00 цагийг хүлээх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад иргэд өглөөний цагийг ашиглан өөрийгөө хөгжүүлэх, бүтээмжээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.

Гадны ихэнх хотод Morning street буюу “Өглөөний гудамж” байдаг. Энэ жишиг удахгүй Монголд нэвтрэх юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

+ There are no comments

Add yours