С.Эрдэнэ, М.Энхболдын ижил тавилан

Энэ хоёр нөхрийн ажил, амьдралын замналыг нь өнөөдрийн “өндөрлөг”-өөс харахад өөрийн эрхгүй “хаандаа халдсан ханлигууд”, “ноёдоо ноцсон ноход…” гэдэг үг санаанд орж ирээд байдаг юм. Монголын улс төрийн нэг онцлог байх, маргаангүй өндөр “нисэх” тусам маш хурдан “урууддаг”. Үнэндээ иргэд нь “цүнх баригчид” хэмээн чимээгүйхэн хочилж, хоргүйхэн ёжилдог тэжээврүүддээ бариулж, хамгийн өндөр өндөрлөгөөсөө ч хэнд ч хэрэггүй араг шиг шидэгддэг гашуун тавиланг гарцаагүй үүрдэг нь өнөө цагийн монголчуудын эрхэм дээд улс төрчид байх нь бий…

Үнэндээ нам дагаж сагсайж, сагаж, омогшиж, огшиж жирийн гишүүнээс жигтэй дарга болтлоо хөөрдөг тавиланг өнөд үргэлжлэх мэт эрэмшиж явсан олон улс төрчид өнөөдөр хэзээ ч төсөөлж байгаагүй газраа “цагираглах” ч эрхгүй хоригдож буй нь үнэн.

Ийм л тавилангийн үзүүрт АН-ын дарга асан С.Эрдэнэ, МАН-ын дарга асан М.Энхболд хоёр жингийн тавиур дээр жигтэйхэн тэнцчихсэн зогсож байгаа нь өнөөдөр олонд ил болов. Улс төрчдийн нэг том зовлон буй. Тэр бол ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, янз олдвол эргэж гарах гэж цамнах, боломж хайж буй бүхнээрээ “шатах” ийм тавиланг үүрдэг улс төрд өгсөх тусам уруудах шатаа тайрч хаядаг нөхөд өндөрт гараад “нисч” арилах нь бий. Эгээ л үүл нүүж манан арилахтэй зүйрлэмээр…

С.Эрдэнэ…

АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогдсоны дараагийн улс төрийн алхам юу байв. Ингэж асуух болсон шалтгаан нь эндээс л С.Эрдэнэ өөрөө “бүдгэрч” эхэлсэнд байдаг. Уралдсан юм шиг, хэлэлцсэн ч юм шиг л ар араас нь зарласан судалгааны байгууллагуудын 2018 оны тайланд Ардчилсан намын дарга С.Эрдэнийн бараа сураг ч алга байсан юм. Намын дарга нь айргийн тавд биш юм аа гэхэд арав дотор багтаагүй нь С.Эрдэнийн хэрэгжүүлж буй шинэчлэлд  иргэд, олон нийтээс өгч буй үнэлгээ харагдаж буй учир энэ хэрээр түүнд итгэх итгэл алга болж, гишүүд нь ч ганхаж эхэлсэн.

С.Эрдэнэ гэдэг “туг”-ийн дор Ардчилсан намынхан нэгдэж, нэг цул  болно гэдэг анхнаасаа л боломжгүй, ойлгомжгүй байсан нь ийнхүү задарсан хэрэг. Учир нь С.Эрдэнэ бодлогын шинэчлэл нэрийн дор бодлого ярьдаг бүхнээ бодлогоор шахаж эхэлсэн учир АН-д “үзээд өгье” гэсэн ч  бодлого, үзэл баримтлал, ардчилал улам алга болж, дарангуйлал илт анзаарагдаж, сүүлдээ гадагшаа ч олон нийтэд ил болж эхэлсэн. Тиймээс АН фракцитай байхдаа нээлттэй, нээлттэй байхдаа ардчилалтай, ардчилалтай байхдаа бодлоготой байсан гэдэг үгүйлэл гишүүдийн дунд хүчээ авч, угаасаа дарангуйлалд дургүй гишүүдийн сөргөлдөөн шинэчлэл, дотоод сонгууль гэсэн нэрийн доор бараг л тэмцэл болж, энэ хэрээр өөрөө л анзаараагүй болохоос С.Эрдэнэ бол тамга барьсан “дарангуйлагч” болж үлдсэн. Үйл явц үнэндээ ийм л байв.

Харин Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, Д.Ганболд, Н.Батбаяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн аль өнгөтэй, өөдтэй болгоныг намаасаа зайлуулсан С.Эрдэнэ 2020 оны сонгуульд “үсгүй арчигдах” бэлтгэлээ өөрийн гараар хийж, өөрийгөө “хутгалсан”. Удирдлагын хэвтээ тогтолцооноосоо босоо тогтолцоо руу шилжиж, шинэчилж яваа гэгддэг АН-д нэг нөхрийн дарангуйлал тогтсон гэдэг шүүмжлэл газар авсаар үүнийг батлах мэт С.Эрдэнэ өөрөөсөө өөр бодолтнуудыг, өөрийнхөө өрсөлдөгчдийг замаасаа зайлуулж эхэлсэнээр АН-д үүссэн ан цав адаг сүүлд нь дараалсан ялагдлыг авчирч, аргагүй эрхэнд намын даргын тамгаа Ц.Туваанд шилжүүлсэн ч хэдхэн сарын дараа эргүүлж аван, шуугиан дэгдээв.

Тэр бүү хэл, өөрийгөө дарга хэвээрээ байгаа хэмээн хэвлэлээр төлбөртэй ярилцлага, нийтлэл “сэвүүлж”, буй бүхнээрээ үзсэн боловч ганц хүний хэт дарангуйлалд дургүйцсэн намын гишүүд, гарцаагүй үнэн хоёр өнөөдөр түүнийг “намгийн мэлхий” болгож орхив. Гэвч түүний шунал зогсоогүй учир улс төрийн өрөг дээрх түүний нүүдэл улам бүдгэрч, үлдээсэн мөр нь тодорч бараантах нь гайхалтай.

М.Энхболд…

УИХ-ын дарга асан М.Энхболд 2019 оны нэгдүгээр сарын 31-нд үүрэгт ажлаа өгөхдөө хэлсэн үгэндээ, “….нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна” гэж байв.

Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү  март!

Үнэндээ, тухайн үед УИХ зөвхөн М.Энхболдыг огцруулах хууль баталсан нь үнэн. Түүнийг 60 тэрбум ярьсныхаа төлөө ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгч огцрохоос татгалзаж, “хуулийн дагуу” огцрох “зарчмын шаардлага” тавьсан тул Ерөнхийлөгчийн санаачлан оруулж ирсэн хуулийг УИХ дэмжиж, олонхи дэмжсэнээр Монголын парламентад өрнөсөн хоёр сар гаруйн тэмцлийн дараа түүнийг огцруулж байв.

НУУЦ.МН Мэдээллийн уурхай

Дашрамд дурдахад, М.Энхболд гэдэг хүнийг хэн байсан бэ гэдгийг гаргаж ирэхэд илүү олон цаг хугацааг хөвөрдөх хэрэггүй юм. Учир нь хоёрхон жилийн өмнө үүсгэсэн асуудал буюу Монголын улс төрд хөдлөшгүй хэмээгдэж байсан олон эрх мэдлээс түүнийг буулгаж чадсан юм. Тэрбээр, “...Энэ удаад би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй гээд өөрийнх нь удирдсан УИХ сайн ажилласан. Эдийн засгийг сэргээх, нийгмийн зарим асуудлыг шийдэх гарцуудыг хайж ажилласан.

АЮУРСАЙХАН: М.ЭНХБОЛД ДАРГААС ОЮУН-ЭРДЭНЭ УУЧЛАЛ ГУЙСАН | Control.mn

 Гэвч Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаагаас гадна  “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувь… зэрэг олон асуудлаар бид ажлын хэсгүүд байгуулсан, ажлынхаа  үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнах биз ээ” хэмээсэн. Үнэндээ, түүний хувьд өргөдлөө өгөх хамгийн том шалтгаан нь төрийн албыг 60 тэрбумаар зарах ярианд оролцсон явдал байв. МАНАН гэдэг улстөр, бизнес, хууль,шүүхийг дамнасан бүлэглэлийн толгойлогч болсоныг нь олон нууц бичлэгээр илчлэгдээд байхад хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө өмгөөлж зүтгэсээр  УИХ-ын даргахэмээх албан тушаалаас төдийгүй улс төр гэх том талбайгаас алсарсан түүний хамгийн том бүдгэрэл ийнхүү таслалгүй цэг болон тодорсон юм.

Харин УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн  МАН-аас шаардах болно гэдгээ хатуухан хэлсэн түүнд МАН-ын дарга нар жинтэйхэн “шагнал гардуулсан нь” өнөөдрийг хүртэл улс төрийн тойрон хүрээлэгчдээс бүрдсэн цамхагтаа оруулахгүй, хашсан нь байв. Тэр яг  л Улаанбаатар хотын утаа шиг бүдгэрсэн ч улс төрд уугиулж орхиод явсан мөр нь үнэртсээр байдаг нь яг л “шахмал түлш” шиг. Үнэндээ эрх баригч намын хамгийн том дайсан, бас хамгийн том “аврагч” ч байж магадгүй хүн учир тэр энэ Засгийн газрын “утаагүй түлш” ч байж магадгүй…

 

+ There are no comments

Add yours