Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдийг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан хэллээ.
Тэрбээр “Хязгаарлалтын дэглэм тогтоосон энэ үед нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулах тохиолдол гарч байна. Тухайлбал, өчигдөр л гэхэд БГД-т жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл 25 орчим иргэн төрийн ордны орчимд жагсаал цуглаан зохион байгуулсан.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилсэн үед жагсаал болон олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон. Тиймээс иргэд цаашид ийм үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар хариуцлага тооцож буй. Өнгөрсөн хугацаанд 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгосон бол зургаан иргэнийг шүүхээр баривчилсан.
Иймд хязгаарлалтын дэглэм тогтоогоод буй зарим бүсэд иргэд Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, мэргэжлийн байгууллага болон алба хаагчдаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, иргэний үүргээ ухамсарлан хамтран ажиллахыг уриалж байна.
Хязгаарлалт тогтоосон бүсээс гадагшаа зайлшгүй эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг холбогдох зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ” гэлээ.
More Stories
Улаанбаатар хот орчмоор 18 градус дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон...
МАН: Гишүүн бүрийн оролцоог хангасан ENAM 3.0 платформыг хэрэглээнд нэвтрүүллээ
Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид хаанаас ч холбогдож санал хүсэлтээ илгээх, оролцох, түүнийгээ үнэлүүлэх, үр дүнд хүргэх боломжтой гишүүн төвтэй...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзаж, бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум...
“ҮНЭНИЙ ХААН БУДДА” ЖҮЖИГ
Оюун санааны сэргэн мандалтын цаг нь ирлээ Бурхан багшийн амьдралын зам, гэгээрлийн үзэл санааг квант механикийн онолд суурилсан шинжлэх ухаанч...
Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ
Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр....
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны парламентын дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгчид тус улсын Парламент-Мажилисийн дарга Ерлан...
