УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ, Засгийн газраас “Та нар наагуураа энэ нэг балагтай юмыг зохицуулаад өгөөч” гэж захиалсны дагуу цэц ийм шийдвэр гаргаж байгаа.
Гэхдээ аливаа хүнд гэмт хэрэг үйлдэж байсан үеийнхээс нь илүү ял тулгахгүй байх зарчим баримталж, мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлын дордуулахгүй байх үүднээс хүний эрхийн талдаа зөв шийдвэр гаргасан. Үүнийг дэмжиж байгаа.
Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд цэцийн дүгнэлтийн дагуу ялаас зугтаах болчихоод байна. Тийм учраас АТГ-т шалгагдаж байгаа хэргийн 90 хувь нь байхгүй болно. Дээрээс нь 2017 оны долоодугаар сарын 1-нээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны хооронд 800 гаруй гэмт хэрэг хэрэгсэхгүй болж, 1,500 гаруй гэмт хэрэгтэн ял завшсан. Мөн 2020 оны нэгдүгээр сарын 10-наас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 400 гаруй гэмт хэрэг, түүнд холбогдох 700 гаруй гэмт хэрэгтэн цэцийн дүгнэлтийг хүлээж байна. Энэ гэмт хэргүүдийн улмаас 3.8 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний хохирол төрд болон иргэдэд учирсан.
2016 оноос төрд ажиллаж байгаа авилгачдыг ялаас чөлөөлөхийн тулд ийм зүйл хийсэн. Төлгөн коммунист авилгач коммунистуудаа ялаас чөлөөллөө. Баяр хүргэе.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...