Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “МУ-ын Засгийн газрын тогтоолын дагуу айл өрх, зарим аж ахуй нэгжүүдийн дулааны уур цахилгааны төлбөрийг 2020.12.01- нээс 2021 оны 07 сарын 1 хүртэл төр хариуцахаар байгаа. цахилгаан дулаан дулааны уур бол эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Бид засгийн газрын тогтоолын дагуу төрөөс 7 сарын 1 хүртэл зарим аж ахуй нэгжийн цахилгаан дулаан, эрчим хүч, хэрэглээний уурыг төрөөс даахтай холбоотойгоор журам гаргасан байгаа. Журмыг бид хууль зүйн яаманд бүртгүүлээд бүх нийтээр дагаж мөрдөх журам учраас бүртгүүлээд олон нийтэд танилцуулсан байгаа. 12 сарын төлбөр гарсан байгаа. Дулааны эрчим хүчний хувьд ямар нэгэн гомдол өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоотой холбоотой дотроо айл өрхийн цахилгаан болон 12 сарын төлбөр тооцоотой гомдол санал зөрөө байгаа учир тайлбар өгөе гэж энэ хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. УБ хотын хэмжээнд 12 дугаар сард 362,500 хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний бичилт хийгдсэн байгаа. Үүнээс 137,000 бол гэр хороололд амьдардаг цахилгааны бичилт байгаа. Бичилт бүх хэрэглэгчдэд төлбөрийн тооцоо очсон. Үүнээс 4914 гомдол хэрэглэгчдийн гомдол санал өгөх утсанд ирсэн. Үүнээс хариу тайлбар цаг тухайд нь өгөөд 294 хэрэглэгчийн гомдолын албан ёсоор гомдол болгож барагдуулахаар ажиллаж байна. Энэ бол нийт хэрэглэгчийн нэг хүрэхгүй орчим хувь байгаа. Гомдолыг багцалж үзвэл төлбөр өндөр гарсан. 12 сарын 1-нээс төр хариуцаж байхад манай дээр хэрэглэгч өөр дээр нь төлбөр гарч байгааг тодруулсан байгаа. Би энэ хоёр асуултанд тайлбар өгөөд асуултанд хариулах байдлаар явья гэж бодож байна. 362 мянга МУ-ын хэмжээнд 690 мянган айл өрх аж ахуй нэгж байдаг. Манай энэ цахилгааны төлбөр тооцоо хийдэг тооцооны заалтыг хариуцсан ажилтанууд заавал биеэр авдаг маш нүсэр ажил бий. Өөрөөр хэлбэл Улсын хэмжээнд 737 мянган хэрэгчдийн тоолуурын заалтыг биеэр очиж авдаг. Нийслэлийн хэмжээнд бол 420 мянган хэрэглэгчийн тоолуурын заалтыг биеэр очиж авдаг. Ийм цаг хугацаа шаардсан нүсэр механик ажил байдаг юм. Ийм учраас энэ ажлыг хөнгөвчилөхын тулд хэрэглэгч нарыг 6 хэсэгт хуваагаад хэсэгчилж тоолуурын заалтыг авдаг. Ингэж авч байхад нэг удаагийн бичилтээр нэг чиглэлийн хариуцсан ажилтан орон нутагт 600-800 мянган хэрэглэгдийн тоолуурын заалтыг авдаг. УБ хотын хувьд 2000-3000 тоолуурын бичилтийг авдаг. Хоёрдугаарт хэрэглэгчдийг гэрээ байгуулж сүлжээнд холбогдсон өдрөөс эхлээд 30 хоногоор тасалж хэрэглээний төлбөрийг хэмждэг. Ийм учраас олон хэрэглэгчийн хувьд сар дамжиж орж ирдэг. Жишээлбэл 12 сарын төлбөрийг манай олон хэрэглэгчид 12 сарын 1-нээс 12 сарын эцсийн өдрийн төлбөр хүртэл гэж ойлгож байх шиг байна. Миний түрүүний хэлдэг хоёр шалтгааны улмаас 11 сарын тодорхой хоногууд 12 сарын төлбөр дээр орж ирж байгаа юм. Тийм учраас төр цахилгаан төлбөрийг даачихсан энэ үед төлбөрийн хэмжээ гараад байна гэж хэрэглэгч нар асууж байна. Жишээлбэл иргэн Тавинбэхийн гэрээ 7 сарын 10нд цахилгаан эрчимд холбогдож гэрээ байгуулсан байлаа гэхэд энээс хойш 7, 8 сарын төлбөр бол 8 сарын 10 өдөр тасалбар болж гарна. 8 сарын төлбөр 9 сарын 10-наар төлж явна. Ингэж хойшоо хөөгдөж явагдсаар байгаад 11 сарын төлбөр болбол 12 сарын 10нд гарч байгаа байхгүй юу. Тэгэхээр засгийн газрын тогтоол 12 сарын 1 нээс хэрэгжиж эхэлж байгаа учраас иргэн Тавинбэхийн 12 сарын төлбөр дээр 11 сарын 10-наас 11 сарын 31 ны хүртэлх 20 хоногийн төлбөр орж байгаа юм. Энэ төлбөр бол журам тогтоолын дагуу хэрэглэгч өөрөө хариуцаж төлөх ёстой” гэлээ.
More Stories
Шатахуун ба дэлхий дахин
Нэг. Гэрэл харагдна уу? Хармсалтай нь бүүдгэр хэвээр. Трамп гуайн үүсгэсэн дайны уршиг засагдах янз одоогоор лав алга. Хэл амаа...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна.
Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд...
Дизель түлшний үнийн өсөлт Европын эдийн засагт дарамт нэмж байна
Дизель түлшний үнэ огцом өсөж, Европын тээвэр, хөдөө аж ахуй, барилга, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Эдгээр зардал хэрэглээний барааны үнэд...
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
