Т.Мөнхсайхан: Улаанбаатар хот тэг зогсолт хийх хэмжээний хүнд нөхцөлд ороогүй

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

“Сэлэнгэ аймагт бүх ард иргэдийг шинжилгээнд хамруулж, голомтуудыг илрүүлж хумиж чадсан. Бид зөв арга хэмжээг авч аймгуудын халдварын голомтоо илрүүлж чадсан. Улаанбаатар хотын хувьд арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн. Эрүүл мэндийн байгууллагууд маань тусламжаа үзүүлж чадаагүй, ард иргэд маань тусламжаа авч чадахгүй хэмжээнд очсон тохиолдол гараагүй байгаа нь арга хэмжээнүүд үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Улаанбаатар хот тэг зогсолт хийнэ гэдэг боломжгүй. Өнөөдрийн үүссэн нөхцөл тэг зогсолт хийх хэмжээний хүнд нөхцөлд ороогүй байна.”

“Харин хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 6-ныг хүртэл тавьсан. Нөхцөл байдал цаг цагаар өөрчлөгдөж байна. Өмнө хэлсэнчлэн ард иргэдийн дунд явж байсан 18 хүнээс коронавирусийн халдвар батлагдсан. Бид эрсдэлийн үнэлгээг хийж байна.Маргааш 11 байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг хийнэ. Эрсдэлийн үнэлгээгээр хөл хориог сунгах магадлал өндөр байна”

+ There are no comments

Add yours