УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар COVID-19-ийн хууль, барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард зэрэг асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Хүүг хэт өндрөөр тооцдог, алданги өндөр байдаг, хөрөнгийг багаар үнэлж авах зэрэг эдийн засгийн хүндрэл бэрхшээл үүсээд байна. Одоогоор үүнийг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлээр зохицуулж байгаа ч хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь хяналтгүй. Зохицуулалтгүй үлдсэн газарт зохицуулалт хийж, бизнес эрхлэгч, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр өргөн барилаа.
Засгийн газраас Ломбардын тухай хуулийг удахгүй өргөн барих байх. Энэ хууль батлагдтал тухайн салбар зохицуулалтгүй хэвээр байхаар байна. Тиймээс 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл ломбардын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байх, алданги 0.2 хувиас хэтрүүлэхгүй, иргэдийн барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өглөө.
АНУ, Англид зээлийн хүү, алданги царцааж байна. Улаанбаатар хотод 1,000 ломбард үйл ажиллагаа явуулж байна. Үүний цаана олон иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа учир хуулийн төсөл өргөн барихаар боллоо” гэв.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ломбардын үйл ажиллагаатай холбоотой түр зохицуулалтын үйлчлэх хугацааг байнгын тогтвортой үйлчлэх хууль гарах хүртэл буюу 2021 оны долоодугаар сарын 1-н хүртэл байхаар төлөвлөсөн. Арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд байгуулсан гэрээнд түр зохицуулалт үйлчилнэ.
Нөхцөл байдал өөрчлөгдсөн тул хэрэглэгчийн эрхийг хамгаалах, нөгөө талаас бичил зээлийн үйлчилгээний хүртээмж зах зээлийг далд хэлбэрт оруулахгүй байхад анхаарч байна. Хуулийн зохицуулалтад ШӨХТГ хяналт тавина. Хэрэглэгчийн эрх зөрчигдвөл албадан биелүүлэх арга хэмжээ авна. Ломбардын асуудал зохицуулалтгүй байгаа талаар Санхүүгийн зохицуулах хорооноос хэлсэн. Аль аль талаа бодсон хөнгөлөлттэй нөхцөл бий болгох зориулалттай түр зохицуулалт юм” гэлээ.
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
