БЗД-ийн эмнэлгийн голомтоос 13 хүнд корона вирусын халдвар илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

“БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой 12357 хүнд писиар шинжилгээ хийж үүнээс 13 хүний шинжилгээнд корона вирусын халдвар илэрлээ. Эмнэлгийн ажилтан 2, сахиур 2, өвчтөн 4, гэр бүлийн хавьтал 5 хүнээс илэрсэн. Ийнхүү Улаанбаатар хотод корона вируст халдварын 219 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд Баянзүрх дүүргийн эмнэлэгтэй холбоотой халдварын тохиолдол тоо 75 боллоо.

Өчигдрөөс хойш 113 шинэ хавьтлыг олж тандалт судалгаанд оруулсан бөгөөд БЗД-ийн эмнэлгээс эхтэй халдварын голомтод бүртгэгдсэн 75 тохиолдлын хавьтал 1,249 хүнийг илрүүлэн шинжилгээнд хамруулсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдлын тоо 1,006 болсон бөгөөд 541 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар 456 хүн эмчилгээнд байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 1, хүнд 6, хүндэвтэр 29, хөнгөн 420 байна” гэв.

+ There are no comments

Add yours