Улаанбаатар хотод 1 сарын 6-ныг хүртэл хөл хорио тогтооно

БЗД-ийн эмнэлэгт халдварын голомт гарсанаас үүдэн нийслэл хотод өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг нэг шат ахиулан 14 хоногийн хөл хорио тогтоох саналыг ЭМЯ-наас гаргаж УОК дэмжсэн бол ийнхүү засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох саналыг дэмжиж шийдвэр гарчээ.

Я.Содбаатар: “Мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийн дагуу нийслэл хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар тогтоохоор боллоо. 12 сарын 23-ны өдрөөс 1 сарын 6-ны өдрийн хугацаанд хэсэгчилсэн  хөл хорио тавигдах болно. Эмнэлэгт хэвтэж байгаад гэртээ гарсан халдвар авсан зарим хүмүүс нийгмийн харилцаанд орсон тул бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ийм шийдвэр гаргалаа.”

+ There are no comments

Add yours