Замын -Үүд сум замын хөдөлгөөний тэг зогсолтоо цуцалжээ

Дорноговь аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тус аймгийн Замын-Үүд суманд өнгөрсөн арваннэгдүгээр 19-нөөс замын хөдөлгөөний тэг зогсолт хийсэн. Өнгөрсөн хугацаанд сумынхаа нийт иргэдийн 54 хувь буюу 10245 иргэнээс шинжилгээ авчээ.

Ингэхэд өмнө нь бүртгэгдээд байсан төмөр замын ажилтнаас өөр хүнээс коронавирусийн халдвар илрээгүй байна.  Тиймээс өнөө өглөөний 06.00 цагаас замын хөдөлгөөний тэг зогсолтоо цуцалжээ.

Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар нээж эхэлсэн байна.

+ There are no comments

Add yours