Хөл хорио сунгах эсэхийг Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцэнэ

Цар тахал дотоодод илэрсэнтэй холбоотой бэлэн байдлын зэрэгт шилжиж нийслэл болон зарим аймагт хатуу хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тодруулбал, Засгийн газрын арваннэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар коронавирусийн халдварын голомт гэгдэх Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгуудын хөл хориог дахин сунгасан.

Тэгвэл энэ сарын 11-нд дуусах хөл хориог сунгах эсэхийг өнөөдөр Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцэхээр болжээ. Цаашид хөл хорио сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэнэ. Одоогийн байдлаар нийслэлд үйлчилгээний 18 чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.

+ There are no comments

Add yours