Нийслэлийн иргэдийг хүнсээр хангах 435 аж ахуй нэгж ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас коронавирусийн  халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өдөр бүр мэдээлж байгаа билээ. Өчигдрийн /2020.12.04/ 18:00 цагийн байдлаар Нийслэлийн хүнсээр хангах мэргэжлийн ангийн 80 сүлжээ дэлгүүр, дүүргийн 142 дэлгүүр, 49 зах худалдааны төв, 137 хүнсний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдээс  ирсэн мэдээллээр мах 56.3 тонн, гурил 111.54 тонн, будаа 116.05 тонн, төмс 64.25 тонн бусад хүнсний ногоо 60.32 тонн  борлуулагдсан  байна.

HЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

+ There are no comments

Add yours