Эдгээрийн нэг нь ажилчдын төвлөрлийг саармагжуулах ажил юм. Энэ хүрээнд нийгмийн таван цехийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байна. Мөн жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй 380 аад ажилтандаа хүүхдээ гэртээ асрах боломжийг олгож, тэтгэмжтэй чөлөө олгосон. Түүнчлэн ажилтнуудын төвлөрлийг бууруулах, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 570 гаруй ажилтныг зайнаас буюу цахимаар ажиллуулж байна.
24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн ажлын цагийн хуваарь хэвийн явж байна. Тухайлбал, ээлжийн ажилчид 12 цагийн графикаар ажиллаж байна. Нийт ажилтнуудаа үе шаттайгаар урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж, түргэвчилсэн болон PCR шинжилгээнд оруулж, үйлдвэрлэлийнхээ бүсийг халдваргүй бүс байлгах ажлыг богино хугацаанд зохион байгуулж байна.
Ажилтнуудыг тээвэрлэх хүрээнд автобусны буудал бүр дээр тусгай баг ажиллаж байна. Тус баг ажилтнуудыг автобусанд суухын өмнө гарыг нь ариутгаж, хамгаалах хэрэгслүүдийг шалган, тухайн автобусанд суух хүний тоог зохицуулан дараагийн автобусанд шилжүүлэх ажлыг хариуцаж байна.
Эрдэнэт үйлдвэр ийнхүү олон ажилтнаа цахим хэлбэрээр ажиллах боломжоор хангаснаар төвлөрөл саармагжиж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд гар бие оролцдог хүмүүсийг автобусанд тээвэрлэх нь тооны хувьд, хүмүүсийн төвлөрлийн хувьд ч зохион байгуулалттай арга хэмжээ болж байна.
More Stories
Насан хүрээгүй хүүхэд мотоцикл унаж яваад осол гарган, бэртжээ
Цагдаагийн байгууллагад өчигдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Автомашин мотоциклтой мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Тоёота лексус маркийн тээврийн...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Налайх дүүрэгт ажиллаж иргэдтэй уулзлаа. Ерөнхийлөгчийг дүүргийн төв талбайд дүүргийн удирдлагууд болон Налайх цэргийн...
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ
Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ. Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн...
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. 10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно. 11:30...
Artemis II хөлгөөр сансарт ниссэн Америк Канадын дөрвөн сансрын нисэгч хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хол зайд анх удаа аяллаа
Дэлхийгээс өмнө очоогүй хамгийн хол зайд хүрсэн байна.Тэдний аялалын Orion сансрын хөлөг Сарны гадаргууг шүргэн өнгөрсөн байна.Эрдэмтдийн үзэж буйгаар, энэхүү...
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...