УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаатай танилцах санал дүгнэлт бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл болох Г.Ганболд, Б.Бейсен, Н.Ганибал, Г.Дамдинням нарын гишүүд болон байнгын хорооны холбогдох мэргэжилтнүүд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа.
Энэ үеэр мах бэлтгэл, нийлүүлэлт, экспортын талаар яамнаас баримталж буй бодлогын арга хэмжээ, мах экспортлогчдод үзүүлж байгаа “Нэг цэг”-ийн үйлчилгээтэй танилцаж, аж ахуйн нэгжүүдийн зарим төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Махны квоттой холбоотой асуудлыг жил бүрийн есдүгээр сард шийдвэрлэх саналыг яамнаас Стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд оруулсныг Ажлын хэсгийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн гадаадад мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж, цаг хугацаа, хөрөнгө, хүндрэл чирэгдлийг бууруулж байгаа нь цаашид ч үргэлжлүүлэх нь зүйтэй арга хэмжээ байна хэмээн сайшаав.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох чиглэлд нутгийн малчид, тариаланчидтай уулзаж, салбарын сайдыг оновчтой байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс бизнес эрхлэхэд үүсдэг төрийн хүндрэл бэрхшээл залуу сайд томилогдсноос хойш илт багасч байгааг онцлов.
Цаашдаа “Нэг цэг”-ийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх болон төрийн байгууллагын мах нийлүүлэлтийн ажлыг энэ чиглэлээр дагнан ажилладаг дотоодын компаниудтай уялдуулахад анхаарал хандуулж өгөх санал тавилаа. Энэхүү уулзалтаас гарсан нийтлэг санал, хүсэлтийг Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооноос нэгтгэн Улсын Их хурал болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр, арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
More Stories
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Айчи мужийн захирагч Оомүра Хидэакиг /2026.09.28/ хүлээн...
Ерөнхий сайд Н.Учрал: Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
