Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Модон завод гэдэг газар 53  настай эмэгтэй аравдугаар сарын 29-ний өдөр  сураггүй алга болжээ. Тодруулбал, сураггүй болсон эмэгтэй  усанд яваад Ерөө голд осолдсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр өгсөн байна.

Улмаар  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь 08:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг багийн Модон завод гэдэг газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 58 км-т, хоёрдугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс өнөөдөр /2020.11.03/ 08.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.

+ There are no comments

Add yours