Тээврийн цагдаагийн албаны Шуурхай жижүүрийн утсанд 2020 оны 10.31-11.01-ний өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 464 дуудлага иржээ.
Ослын улмаас долоо хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирсон байна.
Хүний амь нас хохирсон ослууд:
- 2020.10.31-ний 14:30 цагийн орчимд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын нутагт шороон замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 38 настай, эмэгтэйн амь нас хохирсон
- 2020.10.31-ний өдөр 21:21 цагийн орчимд Төв аймаг Баянчандмань сумын нутагт асфальтан замд Hyundai porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 38 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон
- 2020.11.01-ний өдөр 08:56 цагийн орчимд Говь-Алтай аймаг Дэлгэр сумын нутагт асфальтан замд Toyota prius мркийн автомашин онхолдож, жолооч, 59 настай, эрэгтэйн амь нас хохирсон
- 2020.11.02-ны 00:28 цагийн орчимд Өмнөговь аймаг Ханбогд сум “Нүүрс тээврийн замын 101 дэх км” гэх газарт асфальтан замд Howo маркийн автомашин Howo маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч, 48 настай, эрэгтэйн амь нас хохирсон
- 2020.11.01-ний 14:35 цагийн орчимд Өвөрхангай аймаг Хужирт сумын нутагт шороон замд Kia Bongo маркийн автомашин өнхөрч, явган зорчигч, 3 настай, эрэгтэй хүүхдийн амь нас хохирсон ослууд гарчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж ажилласан байна.
Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 150 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцжээ.
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
- Мөргөлдөх хэлбэрээр-1
- Онхолдох хэлбэрээр-1
- Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
More Stories
Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Суман уулын дурсгалт газарт Монгол-Солонгосын судалгааны баг Хүннүгийн үеийн булш, дурсгалд малтлага хийж эртний олдвор илрүүллээ...
Туул голын салаанд автомашинтайгаа боогдсон иргэдийг аварлаа
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр...
Шадар сайд Н.Номтойбаяр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай шуурхай хуралдлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026–2027 оны өвөлжилтийн...
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймгийн нутагт Монгол-Оросын хил дээр ажиллаж, улсын хилийг хоёр дахь...
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлт
Япон улсын Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 28 хүрсэн гэж Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн...
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
10-нд Завхан, Хөвсгөл, Булган, 11-нд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, 12-нд Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо...
