Үүнээс дурдвал, энэ амралтын өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 14 дүгээр байрны ойролцоох замд улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч М-ийг мөргөж, ослын газрыг орхиж явсан байна. Тус хэргийг тээврийн цагдаагийн албаны эрүүгийн хэлтсийн алба хаагч шуурхай эрэн сурвалжилж, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоожээ.
Мөн согтуугаар машин жолоодсоноос “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдөн тус машинд зорчиж явсан дөрвөн настай хүүхдийг гэмтээсэн байна. Тус хэрэг нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны “Яармаг” барилгын материалын дэлгүүрийн урд замд болжээ.
Түүнчлэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор”-ын замд “Toyota prius” маркийн 2 автомашин мөргөлдөж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Ц гэмтсэн байна.
Иймд тээврийн цагдаагийн албанаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна. Мөн дээрх хэрэгт хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ.
Ташрамд дурдахад, Зөрчлийн тухай хуулийн 14.7.38 зүйлийн дагуу тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй 95 жолоочийг тус бүр хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон байна.
More Stories
БГД-ийн төлөөлөгч эмэгтэй гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалжээ
Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг Б овогтой У нь гэр бүлийн маргааны улмаас бусдын биед халдсан байж болзошгүй хэрэгт холбогдон,...
Дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах байршлууд
Дөрөвдүгээр сард цахилгаан шугам, тоног төхөөрөмжид хийх төлөвлөгөөт засварын ажлын байршил болон цагийн хуваарийг Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-аас мэдээллээ....
Царцаанд шоргоолжны амьдрал хамаагүй
Төрийн ордны өндөр таазанд туссан болор люстрны гэрэлд шүдээ чигчлэн, "түүхэн нэмэгдэл" хэмээх хоосон үлгэрээ хүүрнэн суугаа 126 царцааны найр...
НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭН СУРРОН УНАХЫГ БҮРЭН ХОРИГЛОНО
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хурал боллоо. Хурлаар сурроны хэрэглээ, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ.НИТХ-ын...
Дөрвөн дүүрэг цахилгаан хязгаарлаж шугам сүлжээнд завсар хийнэ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан хязгаарлаж засвар шинэчлэл хийх хуваарийн танилцуулсан. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 27-нд...
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй өдөртөө +10 +12 градус дулаан байна
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн...