Энэ сарын 1–ний өдөр өдөр буюу өчигдөр дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд 22 настай эмэгтэй амаржиж, төрсөн хүүхдээ хогийн саванд хаяд явсан хэрэг гарсан байна. Тодруулбал, тухайн эмэгтэй дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа биеийн байдал тааруухан харагдаж байсан гэдгийг тус газрын ажилчид хэлж байна. Улмаар дэлгүүрийн нойлын өрөөнд орж 40 орчим минут болоод гарахдаа төрүүлсэн хүүхдээ хаяж явсан байна.
Ариун цэврийн өрөөнд хүүхэд уйлаад байна гэж үйлчлүүлж байсан иргэн хэлжээ. Ийнхүү тус газрын ажилчид хүүхдийг хогийн савнаас гаргаж 103-т дуудлага өгсөн байгаа юм. 22 настай эмэгтэй ариун цэврийн өрөөнд 1100кг, 37с эрэгтэй хүүхэд төрүүлсэн аж.
Дуудлагын дагуу 103 Түргэн тусламжийнхан ирж хүүхдийг аваад явсан байна.
НЭМЭЛТ 16.00:Биднийг хэргийн газраас дээрх хэргийн талаар шууд мэдээлэл хүргэж байх үед хүүхдээ хаяд явсан эмэгтэйг улс даяар эрэн хайж байна гэх мэдээллийг ЦЕГ-ийн ХМТ-өөс өгсөн. Мөн эрэн хайж байгаа эмэгтэйг 16-18 орчим насны хэмээн мэдээлэл өгсөн билээ. Сүүлийн авсан мэдээллээр хүүхдээ ариун цэврийн өрөөнд төрүүлээд хогийн саванд хаяад явсан эмэгтэй нь 22 настай болох нь тогтоогдсон.Түүнчлэн тухайн эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээллийг ирүүллээ.
Харин 1100кг төрсөн хүү өдгөө ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт биеийн байдал хүндэвтэр эмчлүүлж байгаа гэлээ.
More Stories
Айл өрхийн цахилгааны тарифийг нэмэгдүүлж ажилчдын цалингаа нэмэхээр болжээ
Эрчим хүчний ҮЭХ-с өнөөдрөөс эхлэн ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өчигдөр орой Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдэгдэл гарган...
Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын гаргасан долоодугаар сарын мэдээллээр агаарын дундаж температур баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын...
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ
Нийслэлийн гурван дүүрэг болон Төв аймагт 18:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлаж, засвар хийнэ Өнгөрсөн сараас эхлэн хэсэгчлэн цахилгааны хязгаарлаж, цахилгаан...
Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэдийн хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 6-д-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...
“Орон нутагт эмч нарын тоо дутаагүй, харин тогтвортой ажиллах “хөшүүрэг” дутагдаж байна”
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: "Эмч нарыг орон нутагт тогтвортой ажиллуулах хөшүүрэг хэрэгтэй" "Манай улсын статистикийг харахад эмчийн тоо дутаагүй. Гол...
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.23-2026.03.01/ нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
