Хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Тиймээс сургалтын үйл ажиллагааны бэлтгэл ажил бүрэн хангагдсан эсэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр (2020.08.31) мэдээлэв.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 сургууль, 45 цэцэрлэгийн өргөтгөл барилгын ажил дуусч, есдүгээр сарын 1-нд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болжээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 140 сургуулийн барилгын өргөтгөлийн ажил үргэлжилж байгаа аж.
Энэ онд багтаан 31 сургууль, 41 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ. Тэрбээр “2020-2021 оны хичээлийн жилд сургуульд суралцах хүүхдийн суудлын тоо 14 мянга орчмоор нэмэгдсэн. Цэцэрлэгийн орны тоо зургаан мянгаар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд 171 цэцэрлэг барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 45 нь ашиглалтад ороод байна. Ойрын гурван жилд багтаан цэцэрлэг, сургуулийн өргөтгөл барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад оруулна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгийн 104 барилгад засвар хийж, 92 хувийн биелэлттэй байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 сургууль, 26 цэцэрлэг, 8 дотуур байрны засвар дууссан. Нийт 17 барилгын ажлын засварыг 2021 онд шилжүүллээ. Мөн есдүгээр сарын эхний хоёр долоо хоногт 14 барилгын ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж буй бөгөөд санхүүжилтийг нь орон нутгийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа аж. Эрүүл ахуйн дэглэм сахих бэлтгэл ажлыг сүүлийн гурван долоо хоногт хангаж дуусчээ. Цаашид сургууль, цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх талаар БШУЯ-наас Сангийн яамтай хамтран ажиллахаар болсон байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...