Эрчим хүчний сайд Н.Тавинбэх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзжээ. Элчин сайд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байгааг тодотгосон байна. Олон салбарт харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг тэмдэглээд хамтран хэрэгжүүлэх гэж буй 10 аймагт дулааны цахилгаан станц барих төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагт агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй халуун устай холбох болон дулааны чанарт дэвшил гарах юм. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийгдэж байгаа ажээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүч тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй байгааг дурдсан байна.
More Stories
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Б.А.Сагинтаевтай уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын...
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсайхан томилогдов
Хөгжлийн банк 10 газар, 25 хэлтэстэй байсныг 6 газар, 16 хэлтэстэй болгож цөөлж, удирдах албан тушаалтны тоог 40 хувиар бууруулжээ....
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Европ дахь чухал түнш, “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгч, бүхий...
Нэгдүгээр сард 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын...
Улаанбаатарт тогтуун, өдөртөө -7 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас орно. 2026 оны 02-р сарын 03-ны 08...
ШААРДЛАГА: Нийслэлийн МАН-ын удирдлагууд заль мэх хэрэглэсэн төлөөлөгчдөө хариуцлага тооцохыг шаардаж байна
Нийслэлийн МАН-ын төлөөлөгчид уулын амуудыг чөлөөлөх тухай асуудлыг хөндөж байгаа энэ үед, өөрсдийнх нь эгнээнд байгаа ёс зүйгүй, хууль бус...